WWF Mongolia

Type

NGO

Country

Mongolia

Last Update: March 24, 2023

About us

Тус хөтөлбөрийн газар нь Монголд үйл ажиллагаа явуулж буй байгаль хамгаалах хамгийн их баялаг туршлагатай байгууллагуудын нэг бөгөөд биологийн олон янз байдлаараа баялаг, дэлхийд хосгүй хоёр газар нутагт хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, баруун Монголын Алтай Соёны экобүс нутаг буюу “Цоохор ирвэсийн өлгий нутаг”, нутгийн зүүн хэсгийг багтаасан Амар мөрний экобүс нутаг юм. Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус хөтөлбөрийн газар өргөжиж, одоо 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг Улаанбаатар хот дахь төв оффис, түүнчлэн Ховд аймгийн төв болон Хэнтий аймгийн Дадал суманд тус бүр салбартайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын хамгаалалд хувь нэмрээ оруулж байна. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, шинжлэх ухааны байгууллага, үндэсний тэргүүлэх ТББ, олон улсын төсөл, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй нягт хамтран ажиллаж ирсэн олон жилийн арвин туршлагатай. Бусадтай эв нэгдэл, хүсэл эрмэлзэл, итгэлээр гагнагдсан бидний урт хугацааны түншлэл бол амжилтын үндэс суурь юм.

contact

location

Mongolia